0103-2.jpg

2017-03-15 11:22
Малайзын нисэх буудалд амиа алдсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам цогцосыг ирж авахыг Малайзын цагдаагийнхан ар гэрийнхэнд нь сануулаад байгаа. Хэрэг явдал болсон хоёрдугаар сарын 14-нөөс хойш бүтэн сар өнгөрч байгаа юм. Малайзын тал талийгаачийн цогцосыг 2-3 долоо хоногт багтааж авахгүй бол дараагийн шийдвэрийг гаргахаа мэдэгдсэн. Ким Чен […]

01-21.jpg

2017-03-15 10:56
Малайзын цагаачлалын албаныхан  өнгөрсөн даваа гаригт (2017.03.13) нийслэл Куала Лумпур хотод нууц цэнгээний газар илрүүлжээ. Тус цэнгээний газар нь Жалан Ража Лаут гэх гудамжинд байрлах гурван одтой зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Шалгалтаар  гадаадын 28 иргэн байсан аж. Тэдний дотор  монголын гурван эмэгтэй биеэ үнэлдэг болох нь тогтоогджээ. Тэд Малайзад 90 хоног оршин […]

0102-7.jpg

2017-03-15 10:50
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд 11:00 цагт Дэлхийн усны өдөрт зориулсан “Бохир ус бол ашиглагдаагүй нөөц юм” сэдэвт хэвлэлийн хурал болно. “Монголньюс” хэвлэлийн төвд 11:00 цагт “Олимпизмыг аврах хөдөлгөөн” ТББ-аас Олимпийн хорооны хууль бус сонгуулийн тухай хэвлэлийн хурал зохион байгуулна. Улаанбаатар зочид буудалд 11:00 цагт Нийслэлчүүдэд сүүн бүтээгдэхүүний мэдлэг олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх аяны хүрээд Нийслэлийн Хүнс, хөдөө […]

0201-1.jpg

2017-03-15 10:33
Өнөөдөр 15 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан (2017.03.15) 1болно. Найман асуудал, гурван танилцуулга сонсохоор төлөвлөгдсөн энэ хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг албан ёсоор томилох гэнэ. Өмнө нь гуравдугаар сарын 7-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг дэмжсэн байна.  

huuhed.jpg

2017-03-15 10:13
Боловсролын тухай хуулийн хэрэгжилт, ерөнхий боловсролын сургууль, тусгай хэрэгцээт сургууль, “Үдийн цай” хөтөлбөр, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Ундармаа болон ажлын дэд хэсгийн гишүүд […]


2017-03-15 10:06
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр, видео бичлэгийг хүргэж байна- С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр хүргэж байна. Өчигдөр орой 21.42 цаг орчимд гарсан эл шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр […]

01-19.jpg

2017-03-14 21:56
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая (оройн 21.42 цаг) шийдвэрээ гаргалаа. Өнөөдөр (2017.03.14) өглөө эхэлсэн шүүх хурал улсын нууцад хамааралтай асуудал хэлэлцэж байгаа гэх үндэслэлээр хаалттай явагдсан. Шүүгчид энэ хэрэгт буруутгагдаж байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээв. Анхан […]

02-14.jpg

2017-03-14 19:18
Үндэсний статистикийн хороо (ҮСХ) сар бүр нийгэм, эдийн засгийн талаарх статистик мэдээллийг танилцуулдаг. Үндэсний стастикийн хорооны мэдээллийн танхимд өнөөдөр (2014.03.14) эхний хоёр сарын статистикийн мэдээллийг танилцууллаа. Оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламж  963.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрчээ. […]

00000-1.jpg

2017-03-14 19:06
Гадаад харилцааны яамны Консулын газар нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс хамтран “Виз болон гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журам” сэдвийн хүрээнд нийслэлийн харьяа газар, агентлагийн мэргэжилтнүүдийн дунд сургалт зохион байгууллаа. Сургалтад “Монгол Улсын иргэн гадаад улс оронд зорчих, “Гадаадын иргэн, жуулчид Монгол Улсад зорчих” сэдвийн хүрээнд ГХЯ-ны Консулын газрын орлогч захирал Л.Мөнхтүшиг, “Гадаад паспорт […]

01-18.jpg

2017-03-14 18:55
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр /2017.03.14/ Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр ХБНГУ-д суралцсан төгсөгчдийн төлөөлөл болон “Монгол Германы гүүр” төрийн бус байгууллагынхан байлцсан юм. Д.Тэрбишдагва эхлээд ХБНГУ-ын Бундестагийн урилгаар албан ёсны айлчлал хийгээд ирсэн талаараа мэдээллээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва, […]