Малайзын цагаачлалын албаныхан өнгөрсөн даваа гаригт (2017.03.13) нийслэл Куала Лумпур хотод нууц цэнгээний газар илрүүлжээ. Тус цэнгээний газар нь Жалан Ража Лаут гэх гудамжинд байрлах гурван одтой зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Шалгалтаар гадаадын 28 иргэн байсан аж. Тэдний дотор монголын гурван эмэгтэй биеэ үнэлдэг болох нь тогтоогджээ. Тэд Малайзад 90 хоног оршин суух эрхтэй орж ирээд бие үнэлж байгаад явдаг байсан нь батлагдсан байна.
Тус улсын таван иргэн тус зочид буудлын 4 ба 5 дугаар давхруудыг харуул хамгаалалт, камерийн хяналтаар тоноглосон байжээ. Мөн эмэгтэйчүүдийн өрөөнөөс орон орны мөнгөн тэмдэгтүүд илэрсний дотор Малайзийн рингит, Хонг Конг доллар, Сингапур доллар, Индонезийн рупи, Вьетнамын дон, Монголын төгрөг (140 төгрөг) гарсан байна.
Монгол Улсын иргэдийн хувьд албадан хөдөлмөр эрхлэлт, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал маш хүнд хэмжээнд яригддаг орон” гэж АНУ-ын Төрийн департмент “Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх” тайланд өгүүлжээ.
Тодруулбал, хүүхдүүд албадан хөдөлмөр эрхэлдэг, эмэгтэйчүүд нь гадаадад биеэ үнэлэх явдал нэмэгдэж буй орнуудыг тэргүүлж байгаа гэнэ. Манай улсын охид, хүүхнүүд гол төлөв Хятад, Хонконг, Малайз, Индонез улсуудад биеэ үнэлэх явдал ихэссэн аж.