-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр, видео бичлэгийг хүргэж байна-
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр хүргэж байна. Өчигдөр орой 21.42 цаг орчимд гарсан эл шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээв. Анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байгаа. Шүүгдэгчдэд одоо Улсын дээд шүүхэд хандан давж заалдах боломж үлдээд байна.