С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая (оройн 21.42 цаг) шийдвэрээ гаргалаа. Өнөөдөр (2017.03.14) өглөө эхэлсэн шүүх хурал улсын нууцад хамааралтай асуудал хэлэлцэж байгаа гэх үндэслэлээр хаалттай явагдсан.
Шүүгчид энэ хэрэгт буруутгагдаж байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээв. Анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байгаа. Шүүгдэгчдэд одоо Улсын дээд шүүхэд хандан давж заалдах боломж үлдээд байна.
2 comments
Угаасаа худлаа жужгийг юуг нь шуудэг байнаа? Амьд гэрч нь бурмосон чолоологдчихсон хэрэг шуултийг уздэг л юм байна, естой аймшигтай нийгэм гэдэг л энэ дээ
Шүүх дарамт шахалтанд ороогүй, үнэн нотлох баримтанд тулгуурлаж шийдсэн үү.Мөрдөн байцаагч прокурор нар шүүхэд үнэн баримтаар хэрэг бүрдүүлж өгч чадсан уу. Байрны гадаа байсан хүмүүс зөв танисан уу Тэр гэрч нар шүүх хуралд өөрсдөө үг хэлэв үү Ганц гэрчийг яагаад хуралд оруулахгүй байна.Энэ хэрэг дахиад 10 гаруй жилийн дотор шинэ нөхцөл байдал илэрвэл дахин сэргээж шалгаж болдог.Харин түүнийг дахин шалгах шинэ нөхцөл байдал илрэх үү.Илэрвэл хүлээж авч шалгах, өмнөх энэ шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тийм шударга хууль ч байх болов уу.Шүүх шударга байх болтугай.Одоо Улсын Дээд Шүүх гэж том хяналт байна.Энэ шүүхийн хурлаар шүүгч нар хэний ч нөлөөнд оролгүй шударгаар хянаж үзнэ гэдэгт олон түмэн итгэж байна.Дээрээс өгсөн үүргийн дагуу шийдэж байгаа бол хэвээр батлагдана ч гэх шиг хүмүүс ярьж байна Монголын шүүх шударга гэдгийг одоо лДээд шүүх харуулах үлдлээ.