20260412-163026-file.jpeg

2026-04-12 16:30
Засгийн газраас Дархан-Уул аймгийн Орхон суманд нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор барихаар шийдвэрлэж, 650 га газрыг зориулалтаар олгохоор боллоо. Төслийн хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар бөгөөд ашиглалтад орсноор дотоодын гангийн хэрэгцээг 60-70 хувиар хангах боломжтой.

20260412-100029-file.jpeg

2026-04-12 10:00
Зам, тээврийн яам говийн бүсэд авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийж, нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлжээ.

20260410-153026-file.jpeg

2026-04-10 15:30
Ноолуурын үнэ өнөөдрийн байдлаар аймаг бүрт кг тутамд 165,000-207,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Дорнод аймагт хамгийн өндөр ханш тогтсон бол Дорноговь аймагт хамгийн бага үнэтэй байна.

20260409-180036-file.jpeg

2026-04-09 18:00
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Элчин сайдтай уулзаж Монгол Улсыг тэсэлгээний бодисын экспортын хоригт оруулахгүй байх талаар тохиролцлоо. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт таслахгүй байх асуудлыг мөн хэлэлцэв.

20260409-133031-file.jpeg

2026-04-09 13:30
Улаанбаатар хотын дүүжин тээврийн төсөлд хоёр шугам баригдаж, гуравдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Богд уулыг давах байдлаар төлөвлөж байна. Нэгдүгээр шугамын барилгын ажил үргэлжилж, хоёрдугаар шугамын ТЭЗҮ боловсруулж байна.

20260409-113020-file.jpeg

2026-04-09 11:30
АНУ, Ираны гал зогсоох саналын дараа алтны ханш 3.1 хувиар өссөн бол зэс, хөнгөн цагааны ханш ч нэмэгдэж байна. Мөргөлдөөн эрчим хүчний үнийг өсгөж, инфляцын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

20260409-093024-file.jpeg

2026-04-09 09:30
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын тогтоолоор хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд хүүгүй урт хугацаатай зээл олгох шийдвэр гарсныг мэдээллээ. Мөн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр олгох арга хэмжээ авсан байна.

20260409-083020-file.jpeg

2026-04-09 08:30
Дархан-Уул аймагт баригдах ган үйлдвэрлэлийн цогцолборын төсөлд хөрөнгө оруулалт татах олон улсын сонгон шалгаруулалт ирэх сарын 27-ны дотор зохион байгуулагдана. Төсөл нь 806 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаарддаг.