Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэйгээр алт, зэс, хөнгөн цагааны ханш өсчээ

2026-04-09 11:301min
20260409-113020-file.jpeg
АНУ, Ираны гал зогсоох саналын дараа алтны ханш 3.1 хувиар өссөн бол зэс, хөнгөн цагааны ханш ч нэмэгдэж байна. Мөргөлдөөн эрчим хүчний үнийг өсгөж, инфляцын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Энэ долоо хоногийн мягмар гарагт алтны ханш 1.2 хувиар өссөн бөгөөд лхагва гарагт үргэлжлэн нэмэгдсэн байна. АНУ болон Ираны тал хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор санал нэгдсэнээс хойш үнэт металлын ханш 3.1 хүртэлх хувиар нэмэгдсэн байна.

“Pepperstone” компанийн шинжээчдийн үзэж байгаагаар алтны ханшийн унц нь 4800 ам.доллар давсан нь зах зээлийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс илүүтэй эрсдэлийг дахин үнэлсэнтэй холбоотой гэжээ.

Ойрх Дорнодын мөргөлдөөн зургаа дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа нь эрчим хүчний үнийг нэмэгдүүлж, инфляцын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Үүний улмаас томоохон төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах хугацааг хойшлуулах эсвэл хүүг нэмэгдүүлэх шаардлага үүсч байна.

Хоёрдугаар сарын эцсээр эхэлсэн дайн алтны ханшийг 10 орчим хувиар бууруулсан байна.

Мөн Лондоны Металлын биржид зэсийн ханш 2.9 хүртэлх хувиар өсч, тонн нь 12,653 ам.долларт хүрсэн байна.

Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй нийлүүлэлтийн хомсдолд хамгийн ихээр өртсөн хөнгөн цагааны ханш ч сэргэсэн хөдөлгөөнтэй байгаа ажээ.