2021-03-11 10:04
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневтэй өчигдөр цахимаар уулзав. Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. ҮСХ-ноос төрийн өгөгдлийн менежмент, статистикийн үйл ажиллагааны ерөнхий загвар (GSBPM)-ыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах саналаа илэрхийлжээ. Түүнчлэн, ҮСХ-нь дарга Б.Батдаваа 2021-2025 онд статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг танилцуулж, Монгол Улсын статистикийн салбарын чадавхыг бэхжүүлэхэд техник, санхүүгийн дэмжлэг үзүүлэн, […]










