Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар салбарын сайд нар өнөөдөр (2021.3.10) мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Монгол Улсын Засгийн газар дөрвөн жилийн хөтөлбөртөө дундаж давхаргыг өргөжүүлэх зорилт дэвшүүлсэн. Улсмын хэмжээнд ядуурлын түвшнээс доогуур амьдарч буй өрхүүд 1-5 халамжийн хөтөлбөрт хамрагдаж байна. Халамжийн сангаас нийт 72 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Иймд зарим өрх 5 хүртэлх хамламжийн үйлчилгээ зэрэг авч байна.
Монгол Улсад хөдөлмөрийн зах зээлийн тухайд 15 ба түүнээс дээш насны 2.1 сая хүн бий. Тэдний 994 мянга эрэгтэй, 1.1 сая нь эмэгтэй байна. Ажилгүй иргэдийн 58 хувь нь хүнсний талон авч байна. 15-39 насны буюу хөдөлмөр эрхлэх боломжтой ч ажил хийдэггүй иргэд олон байна.
Эмзэг бүлгийн, мэдээллийн дутмаг байдлын улмаас ажилд орж чадаагүй залуусыг сургана. Залуусыг хооронд нь өрсөлдүүлнэ.
Ер нь бид халамжаас хөдөлмөрт шилжиж л бид ядуурлаас гарна. Иймээс 18-35 насны залуучуудыг 1 сарын вакуумжсан сургалтад суулгаж хөдөлмөрийн зах зээлд бэлдэнэ. Уг сургалт тэтгэлэгтэй. Залуусын хандлагыг өөрчлөх нь бидний гол зорилт юм.
Манай улсад өнөөдөр 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээсээр л байна. Залуус тогтвор суурьшилтай ажиллахгүй байна гэж ажил олгогчид хэлсээр байна. Иймд өнөөдөр залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газрын хурлаар баталлаа.
Энэ нь нийт 10 их наяд төгрөгийг зарцуулах хөтөлбөрийн нэг хэсэг болох юм. Ирэх сард 500 залууг сургалтад хамруулна. Цаашлаад энэ тоо 1000 болж өснө. Энэ загвар амжилтад хүрвэл сард 5000 хүртэл тооны хүмүүсийг сургана. БШУ, Соёлын яам, НХХЯ хамтран “Ажилтай залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Б.Эрдэнэ