2021 оны 2 дугаар сарын 19-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Удирдах зөвлөл хуралдаж, өнгөрсөн оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигч нар ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсэн. Тус компани цаашид жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд хуваарилдаг болно гэдгийг компанийн ерөнхий захирал Б.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөр үеэрээ хэллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Манай компанийн ТУЗ өчигдөр хуралдаж компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх “А6-20” гэсэн бизнес төлөвлөгөөг батталсан. Энэхүү “А6-20″ гэдэг нь ЭТТ ХК-ийн 2017-2020 онд хийсэн ажлын амжилт, дээр ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтын 20 зорилтыг томъёолсон” гэлээ.
Түүний өнөөдөр танилцуулсан бизнес төлөвлөгөөгөөр:
- Нүүрс баяжуулах үйлдвэр,
- Тавантолгой цахилгаан станц,
- усан хангамжийн зэрэг 20 том төсөл багтаж байна.
Дээрх төслүүлдийг 2025 хүртэл хэрэгжүүлэх бөгөөд тус компани жилд 45 сая тонн нүүрс олборлож, борлуулхлтын орлого 10 их наяд төгрөгт хүрч, мөн цэвэр ашиг 3.7 их наяд төгрөг болж, жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж эхлэх гэнэ. Тодруулбал, 2023-2025 онд 1072 хувьцаатай Монгол Улсын нэг иргэн 500 гаруй мянган төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гарсан байна.
Б.Эрдэнэ