Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.

Гуравдугаар сарын 09-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 11170 хүнд шинжилгээ хийсэн байна.

Ингээд 109 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 104 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна.

 Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр батлагдсан 109 тохиолдлын 104 нь халдвартай хүмүүсийн хавьтлууд бол таван хүний халдварын эх уурхайг тогтоох тандалтын үйл ажиллагаа явагдаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоохоор ажиллаж байгаа хүмүүсийн оршин суугаа байршлыг харвал,

  • Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 12, 20, 35 дугаар хороо
  • Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байна.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3481 болсноос дотоодын халдварын тоо 2956 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 668 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 3
  • Хүнд 4
  • Хүндэвтэр 46
  • Хөнгөн615 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3481 үүнээс эдгэрсэн 2,797 буюу 78 хувь байна.

 Голомтод гарсан нийт тохиолдлууд:

 –Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 2608 байна. 

Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 99 боллоо.

  • ХӨСҮТ-32
  • Цэргийн төв эмнэлэг-17
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

 Дотоодын халдварыг танилцуулбал:

  • Төв аймагт 3 тохиолдол гарсан байна.
  • Завхан аймагийн голомтод 2 тохиолдол байна.
  • Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217тохиолдол байна.
  • Дархан-Уул аймгийн голомт нийт 45тохиолдол байна.
  • Орхон аймгийн голомт нийт 25тохиолдол байна.
  • Дорноговь аймгийн нийт 32тохиолдол байна.
  • Говьсүмбэр аймгийн голомт нийт 4тохиолдол байна.
  • Архангай аймгийн голомтод нийт 3тохиолдол байна.

 

Л.Баяр

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн