Шадар сайд С. Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг хийлгэжээ.
Манай улсад энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна. Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ.
Дархлаажуулалтыг 1800 ажилтан, сонсогчид урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн бүртгэл хийн дархлаажуулж, биеийн байдлыг нь 15-30 минут ажиглаж байна. Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй байна.
Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэллээ.
Б.Эрдэнэ