Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 11170 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 109 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 104 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр батлагдсан 109 тохиолдлын 104 нь халдвартай хүмүүсийн хавьтлууд бол таван хүний халдварын эх уурхайг тогтоох тандалтын үйл ажиллагаа явагдаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоохоор ажиллаж байгаа хүмүүсийн оршин суугаа байршлыг харвал,
- Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо
- Сонгинохайрхан дүүргийн 12, 20, 35 дугаар хороо
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байна.
Л.Баяр