2021-03-05 10:18
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, “Хөсөг” төслийг үүсгэн байгуулагчидтай уулзаж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон нутаг болон аймгуудад явуулах сургалтыг хамтран зохион байгуулах боломж, нөхцөлийн талаар санал солилцов. “Хөсөг” төсөл нь орон нутгийн жижиг дунд үйлдвэр, хоршоо, эмэгтэйчүүдийн гэрээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн эмзэг бүлэг тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн гар урлал чадварыг хөгжүүлэх зорилготой. […]










