fVr823ESjmydjNezAm8A-1280x854.png
2024-02-13 11:11
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Умын-Ам” гэдэг газар хоёр суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хоёр хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг онцгой байдлын байгууллага өчигдөр өдрийн 11:40 цагт хүлээн авсан байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж […]

-Элбэгдорж.jpg
2024-02-13 10:46
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэгэн жиргээ дэлхий нийтийг шуугиулж байна. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины ярилцлагын дараа “Монголын түүхэн газрын зураг. Санаагаа бүү чилээ. Бид эрх чөлөөтэй, энх тайванч улс” гэж жиргэсэн нь “ЭКС” ертөнцийг шуугиулж байна. Тодруулбал, сар шинийн үеэр “Fox News” сувгийн хөтлөгч асан Такер Карлсоны “Х” платформд нийтэлсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир […]

656c9a4244c57.jpeg
2024-02-13 10:16
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн […]

63b252732cc86.jpeg
2024-02-13 09:45
Албан татвар төлөгч иргэн Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын тайланг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс цахимаар авч эхэлсэн. Тайланг авах хугацаа дуусахад хоёр хоног үлдээд байгааг Татварын байгууллагаас санууллаа. Иргэд цахим татварын систем буюу e-tax.mn хаягт нэр, нууц үгээр нэвтрэн орж, Тайлан хэсгийн “Тайлан тушаах” гэдгийг дарж, хадгалснаар бусад хавсралтыг бөглөх боломжтой болж, тайлангийн маягт идэвхэждэг. Хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах […]

IMG_4755-1152x759.jpeg
2024-02-09 13:11
Төрийн ордонд өнөөдөр сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Тэмүүжинг Алтангадас одонгоор шагналаа. Түүний хувьд “Эмоци” продакшнд харьяалагддаг билээ.

e0y3es_Screen_Shot_2024-02-09_at_11_00.29_x974-1280x870.jpg
2024-02-09 13:10
Цагаан сарын баярын босгон дээр эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж буй. Энэ үеэр Шинжлэх Ухааны академийн Палентологийн хүрээлэнгийн зөвлөх, Монгол Улсын Төрийн Соёрхолт, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, доктор, академич Ренчингийн Барсболдод Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Тэрбээр 60 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Монголд палентологийн эрдэм […]

-Өнөөдрөөс-үйлчилж-эхлэх-шөнийн-автобусны-ЧИГЛЭЛ_l.jpg
2024-02-09 13:10
Дүүрэг хороодын Засаг дарга болон иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 9-ний буюу өнөөдрөөс 12 чиглэлд өөрчлөлт оруулсан болохыг Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ. Өөрчлөлт орсон чиглэлүүд: М:2 “Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай” М:6 “ТЭЦ-3-Баянмонгол хороолол-Шинэ 100 айл-Монгол Тэмүүлэл сургууль” Ч:6 “Толгойт–10-р хороолол” Ч:10 “Гадна тойруу-Баянмонгол хороолол-ТЭЦ-3” Ч:33 “Шадивлан-7 […]

5f6c64d738e5d.jpeg
2024-02-09 13:09
Сар шинийн баярын өдрүүдэд эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан цахилгаан хэрэглээг хязгаарлаж болзошгүйг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдэгдлээ. Иймд 17:00-22:00 цагт ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ тохируулахыг уриалсан байна. АЙЛ ӨРХ ХЭРХЭН ЦАХИЛГААНАА ХЭМНЭХ ВЭ? Индүү, тоос сорогч, угаалгын машин зэргийг 17:00-22:00 цагаас өөр цагуудад ажиллуулах Цахилгаан зуухны халаах хэсэг хоолны савны ёроолын хэмжээтэй адил […]

9wrxs3_photo_2024-02-08_15-55-15_x974-1280x719.jpg
2024-02-09 13:08
Азийн Хөгжлийн Банк(АХБ), Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Монгол Улсад явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн гадна талбайд боллоо. Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон машинуудыг […]

aa4f7e6371d9f543.jpg
2024-02-09 13:08
Төрийн ордонд өнөөдөр сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр жүжигчин, найруулагч Д.Баттөмөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ. Тэрбээр 1981 онд төрсөн. Сүүлд түүний найруулагчаар нь ажилласан “Трио” уран сайхны кино олон нийтэд хүрсэн бөгөөд даун синдромтой иргэний дүрийг онцлон гаргасан. Тэрбээр мөн тус кинонд бүтээсэн дүрээрээ АНУ-ын […]