Дүүрэг хороодын Засаг дарга болон иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 9-ний буюу өнөөдрөөс 12 чиглэлд өөрчлөлт оруулсан болохыг Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ.
Өөрчлөлт орсон чиглэлүүд:
- М:2 “Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”
- М:6 “ТЭЦ-3-Баянмонгол хороолол-Шинэ 100 айл-Монгол Тэмүүлэл сургууль”
- Ч:6 “Толгойт–10-р хороолол”
- Ч:10 “Гадна тойруу-Баянмонгол хороолол-ТЭЦ-3”
- Ч:33 “Шадивлан-7 буудал-Сансарын тойрог”
- Ч:70 “ТЭЦ 3 – Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр”
- Х:1 “Санзайн эцэс-Их Тамир-Зунжин худалдааны төв-7 буудал”
- Х:2 “Шарга морьт-Зунжин худалдааны төв-7 буудал”
- Ч:23 “Чингэлтэй/Зүрх Уул/-Хүнсний 4-р дэлгүүр-Бөмбөгөр худалдааны төв”
- Х:6 “Өлзийт хороолол– Яармагийн 3-р буудал”
- Х:7 “Туул тосгон–Биокомбинат–Яармагийн 3-р буудал”
- Х:9 “Био комбинат–Яармагийн 3-р буудал” болгон өөрчилж үйлчилгээг эхлүүлж байна.