Байнгын-хороо.jpg

2017-08-30 18:49
Өнөөдөр (2017.08.30) УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Хуралдаанд оролцсон 17 гишүүний олонхи нь буюу 52.9 хувийн саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахыг дэмжсэнгүй. Хуралдаанд Засгийн газрыг огцруулах асуудалд 47.1 хувийн санал авсан байна.

AN-2.jpg

2017-08-30 16:56
УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах санал гаргасан МАН-ын 30 гишүүнтэй санал нэгдэнэ гэдгээ өнөөдөр (2017.08.30) мэдэгдлээ. АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьт нэгдсэн байна.  

batzandan.jpg

2017-08-30 10:49
УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа. –УИХ дахь АН-ын бүлэг засгийн газрыг огцруулах эсэх асуудлаархи байр сууриа МАН-ын бүлгийн хуралдамны шийдвэрийг харж байж нэгтгэх чигтэй байна уу? -УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо /өчигдөр/ хуралдаж байна. Энэ хурлын дараа манай бүлэг хуралдаж, байр сууриа тодорхой болгох ёстой. Бид энэ дагуу бүлгийнхээ хурлын товыг хүлээж байна. -Сошиалаар танай […]

zasgiin-gazar-2.jpg

2017-08-30 10:23
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр хуралдсан УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр (2017.08.29) 15.00 цагаас хойш шөнө болтол хуралдав. Засгийн газраас гадна Шадар сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг давхар хэлэлцэх ёстой хуралд У.Хүрэлсүх мөн оролцлоо. Харин бүлгийнхээ хуралд Засгийн газартай тооцоо бодно хэмээн тодорсон 30 гишүүний тал нь ирээгүй байна. Засгийн газрыг огцруулах […]

battulga-6.jpg

2017-08-29 17:43
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Будапештэд болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Унгар улсын Ерөнхий сайд В.Орбан нарын хамт тэмцээний нээлт үзсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэр “Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах […]

MAN-buleg.jpg

2017-08-29 16:03
-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд У.Хүрэлсүх оролцож байна- УИХ дахь МАН-ын бүлгийн хурал 15.10 цагт (2017.08.29) эхэллээ. Өдөр 14.00 цагт эхлэхээр зар түгээсэн хурал нэг цагийн дараа 40 орчим гишүүн ирснээр эхэлжээ. Бүлгийн 30 гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн бариад долоо хонож байна. Энэ асуудал өнөөдөр болж байгаа МАН-ын бүлгийн хурлын хойшлуулашгүй хэлэлцэх […]

bat-erdene.jpg

2017-08-29 14:08
Өчигдөр (2017.08.28) Ховд голд осолдож амиа алдсан гурван цэргийн албан хаагчийг эрэн хайх ажил ид үргэлжилж байна. 2017 он гарснаас хойш долоон цэргийн албан хаагч үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад амь алдсан байгаа. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тайлбар өгч “Би хариуцлагаа хүлээнэ” хэмээн мэдэгджээ. Тэр: Би хариуцлага хүлээнэ. Бид бүх төвшинд хариуцлага хүлээнэ. Цэргийн мэргэжлийн удирдлагыг […]

хөрөнгө-оруулагчид.jpg

2017-08-29 09:47
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр уулзалт хийв. Тэрээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого болон Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн […]

Erdenebat.jpg

2017-08-28 16:51
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдлаа. Маргааш Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10.00 цагт хуралдаж,энэ асуудлыг хэлэлцэнэ. Мөн 14:00 цагт намын бүлгүүд хуралдаж, Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлыг хэлэлцэх бол нөгөөдөр (2017.08.30) Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэх юм байна.