Улс төр

Б.Наранхүү АН-аас хөөгдөх үү?

АН-ын удирдлагын түвшинд УИХ-ын гишүүн Б.Наранхүүг намаасаа хөөх эсэх тухай асуудал яригджээ. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын фракцийн хүн гэгдэх Б.Наранхүү нь ажлаа хамгийн тасалдаг УИХ-ын гишүүнээр сүүлийн 6 жил орчим тодорч, Монгол төрийн нэр хүндийг улам бүр унагаж буй нэгэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан нэгэнтээ түүний тухай : ” Саявтархан би Дундговь явлаа. Ж.Наранцацралт гуай амьд сэрүүн сэн бол жар хүрэх байв, хүү Соёмботой нь  эгч дүүсийн ёсоор бид арван жил яг төрсөн өдрөөр нь нутагт нь ойгий нь тэмдэглэв. Хөшөөн дээр нь очиж, хөшөө юм даа гэлгүй шүүрс алдан зогсч байхдаа, хургүй тэнгэр царайчлах говийнхон маань ээлгүй төрийнхөө сонгуулийн балгаар аймгийнхаа мэргэжлийн 43 байгууллагын 41-ийг нь халаа сэлгээ хийлгэж, холбоо, онгоцны буудал зэрэг улсын онцгой обьектуудын даргаар шүү?

Арьс  ширний чээнжүүд төдий залуус  намын батлахаа улалзуулан өндөрт өргөсөөр томилогдсоныг, ард олон бухимдаж, дахиад хууртсандаа учраа олохгүй үймж буйг нүдээр харж чихээр   сонсон, инээд уур зэрэгцэв. Үрэгдсэнээс үлдсэн ганц ардчилагч нь энэ Дундговьд УИХын гишүүн Х.Наранхүү, нэгэн цагт хотын дарга Миеэгомбын Энхболдын жолооч явсан, хайрт дарга нь бодлогоор өөр намд шатрын хүү шиг байршуулсан, хагартлаа баяжсан  ёстой нэг боловсролгүй нөхөр зурагтаар ярихдаа мөнөөх даргынхаа газрын наймааг илчилж, дараа нь булзсан өнөөх Наранхүү.” хэмээн өгүүлж байв.

Үнэхээр ч УИХ-д хоёр дарааллан суухдаа улс оронд хэрэгтэй хууль тогтоомж санаачлах нь бүү хэл иргэдийн эрх ашгийг хамгаалж дуугарсан эсэх нь тодорхойгүй Б.Наранхүү Монголын улс төрд цаашид хэрэг болох эсэх нь эргэлзээтэй юм. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн тоо 9 байгаа нөхцөл байдлаас шалтгаалан Б.Наранхүүг намын гишүүнчлэлээс хасах нь улс төрийн эрсдэлтэй алхам байж мэдэх тул  уг асуудал эцэслэн шийдэгдээгүй аж. Юутай ч Ардчилсан Нам цаашид Б.Наранхүүд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, дахин УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй нь үндсэндээ тодорхой болж буй гэнэ.
Эх сурвалж: П.Энхмандах

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

15 Сэтгэгдэлтэй

    1. Тиймээ уах гэж суудлын бөглөөс байлгах гэж тэгэхээр нэг сайн малчин авч ирээд суулгачихвал ядаж хурлаа таслахгүй санаагаа хэлнэ. Ийм сурлагагүй ёс суртхуунгүй сурагчаар яанам вэ төвөг цаашаа..Ер нь Мие.Энх болд өрийгөө бурханаар шүтэх мөнгө угаагч нарыг л кармандаа авч явдаг нь яруу тод байнашдээ… Энэ ногоон хүн эцгийн ясаа яасан их өндөлзүүлнэм бэ? Улс төрөөс бүрэн ховхорч төв аймагтаа мод тариасай билээ..Энх болдод гомдоод чээж хорсож байнадоо..

  1. Наранхүү ч яахав. Энэ хүнийг огт өмөөрөөгүй шүү. Хөөвөл хөөнө л биз. Маньд падгүй. Харин МАН гарч ирээд хүмүүсийг ажлаас халаас байгаа юм биш. АН гарахаараа бас халаад байдаг хэцүш юмаа энэ намууд

  2. Аливаа улсын өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшил нь нам төр, улсын бодлого барих боловсон хүчнүүдээсээ ихээхэн шалтгаалах юм шүү дээ. Сөрөг намын даргын жолооч, газрын наймаачин бизнесмэн зэрэг хүмүүсээр УИХ-ын гишүүд, боловсон хүчнээ бүрдүүлээд байх юм бол улс, ард түмний хувь заяа бүрхэг хэвээр байна гэсэн үг. Оюуны потенциалаар дэлхийд гайхагддаг монгол туургатанд мэдлэг боловсролтой, олныхоо төлөө гэсэн сэтгэл зүрхэй шударга иргэд, боловсон хүчин олон л байдаг боловч одоогийн нийгмийн тогтолцооноос болоод гарч ирж чадахгүй дарагдан зэвхийрч байгаа нь үндэстэний эмгэнэл юм.

  3. Ирэх сонгуульд бөмбөг нөгөө талаас даваж, бас дөч, тавин мянган хүн ажилгүй боллоо гээд заргалдана. Манай төрийн ажил нэг иймэрхүү л бэлчээртэй. Уг нь ухаант хүн бол төрийн албанаас холхон хэдэн малаа дагаад явж байсан нь дээр дээ.

  4. Наранхүүгийн буруу гэж юу байхав дээ хөөрхий.одоогийн тогтолцоо.архинд хордож цус нь ойртсон Дундговийнхон л энэ тэнэг нөхрийг дахин дахин сонгоод байдаг нь хачин байна

  5. АН өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалддаг болоо юу Наранхүү энэ намыг олон жил тэжээсэн. Гэдэс гараа юм байх даа

  6. Энэ нөхөр хужаагийн эрлийз байх, хятадуудтай их сүлбэлдэж, Монголыг үгүй хийх нөхдүүдийн нэг. Төрөөс зайлуул.

  7. АЛЬ Ч НАМ ЯЛГААГҮЙ..ЦУС НЬ ОЙРТЧИХСОН…ЭНЭ. МАН..АН..С МОНГОЛЧУУД..САЛАХ.ЁС ХИЙХ. ЦАГ НЬ БОЛСОН..

  8. Яг үнэндээ мөнгийг нь авч сонгочихоод одоо юу гэж гомдоллоод байгаа юм бэ. Дундговийнхоо сонгогдсон хүмүүс чинь та нарт 20-20 мянгаа төлөөд сонгогдсон шүдэ. Төлбөр хийгдсэн гүйцээ өөрсдөө чухам баастай бурхан гэж сонгочоод ммргааш бухидах юм. Сонгогчдийн өөрсдийн буруу аль бурууг дэмжиж байгаа болхи популист монголын хамгийн сайн улс төрч биздэ. Тэгэхээр гишүүдийг шүүмжилхээс өмнө өөрийгөө хөгжүүл

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close