АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэрт Африкийн орнуудын удирдагчдад үг хэлэх үеэрээ гэнэдэж, огт байдаггүй Намби гэдэг улсын талаар ярьжээ. Тэрбээр “Гвиней, Нигерид та бүхэн Эбола вирусын аймшигтай дэгдэлттэй тэмцсэн. Намби улсын эрүүлийг хамгаалах систем илүү сайжирч байна” хэмээн мэдэгдсэн байна.
Дараа нь тодруулахад тэрбээр Намиби улсын талаар дурдаж байсан нь тодорхой болжээ. Цагаан ордны сайт дээр Трампын хэлсэн үгийг нийтлэхэд Намиби гэж гарч ирсэн байна. Намиби гэдэг улсын нэр Трампын тархинд Африкийн өөр нэг улс болох Гамбитай төстэй санагдсан бололтой.
Түүний хувьд Африкийн улс орнуудын нэрийг хэлэхэд нэг бус удаа хэл нь л хальтирч байсан удаатай. Тухайлбал, өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа Танзан улсын нэрийг хэлэхдээ өргөлтийг нь буруу дуудаж байсан юм. Үүнээс гадна Трамп коканы мансууруулах ургамалтай тэмцэнэ гэж хэлэх гэж байгаад Колумбын какаотой тэмцэнэ гэж хэлээд онигоо болсон түүхтэй.