2020-02-20 09:32
УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх сарын 10-ны үеэр АНУ-д айлчлахаар төлөвлөжээ. Тиймээс айлчлалын өмнө Монгол Улс, АНУ-ын cтратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. Тодруулбал, уг тогтоолыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д айлчлахаар төлөвлөж байна. Монгол Улс, АНУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай асуудлаар УИХ 1998 онд тогтоол баталж байсан […]










