Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлгийн асуудлыг ярилцан зарим нэг асуудлыг шийдвэрлэсэн байна.
Хуралдаанаар эмнэлэг байгуулах, цаашдын үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг шийдсэн. Зарим хэвлэлээр явж байгаа шиг хувьчлах гэж байгаа, буруу зөрүү ойлголт явлаа. Тийм асуудал байхгүй. Боловсролын яамны харьяанд ирж байгаа. Ажлын хэсэг гаргаж, эмнэлэгт ажиллана.
Зарим нэг тоног төхөөрмжийг Дэлхийн банкны санхүүжилтээр Сангийн яамнаас шийдэж байна. Үйл ажиллагааг цаашид жигд явуулах ажлыг бид хариуцаж ажиллах болно гэж БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.