suhbaatar.jpeg
2022-09-14 17:33
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2022.09.14/ хуралдаанаар Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Өмнө нь Үндэсний хороог Ерөнхий сайд ахлан ажиллаж байсан. Харин хойшид Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар тус хороог ахалж ажиллах юм. […]

36.jpeg
2022-09-14 17:25
Бүгд Найрамдах Узбекистан Улсад ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёев-тэй албан ёсны уулзалт хийв. Албан ёсны уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч эртний түүхт Самарканд хотод зочилж, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ээлжит зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, […]

hur1.jpg
2022-09-14 15:29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Самарканд хотын олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд хүндэт харуулын цэрэг жагсаж, узбекийн талаас Бүгд Найрамдах Узбекистан улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, монголын талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан […]

alsin-haraa.jpeg
2022-09-14 11:16
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар иргэд, олон нийтэд зориулан танин мэдэхүйн агуулгаар баяжуулан нийтэлсэн 10 цуврал дэвтэр бүхий “АЛСЫН ХАРАА 2050” боть номыг Ерөнхий сайдын ажлын албанаас  их, дээд сургууль болон нийтийн номын сангуудад хүлээлгэн өглөө.

36-1.jpg
2022-09-14 10:39
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээгээр цэвэрлэгдэн ирж, байгальд нийлүүлдэг байсан уснаас тодорхой хувийг дахин боловсруулж, дахин ашиглаж, тэр дундаа Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцуудын техникийн усны зарим хэрэглээг хангах боломж бүрдэх юм гэдгийг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески онцолж байлаа.

hurelsuh.jpeg
2022-09-14 08:05
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2022 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

712-1663072567viber_image_2022-09-13_17-56-47-935.jpg
2022-09-14 08:00
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын хүндрэлтэй нөхцөл байдлыг ойлгож, санхүүжилтийг тасралтгүй, шуурхай шийдэж өгөхөд анхаарахыг хүслээ.

hurelsuh-1280x853.jpg
2022-09-14 07:01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2022 оны есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага(ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.