“Хэро” Б.Баатарыг үндэсний эв нэгдлийг бусниулах хэрэгт шалгаж эхэлжээ
2026-03-10 07:301min

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах, "Хэро" группийн Б.Баатарыг үндэсний эв нэгдлийг бусниулах гэх үндэслэлээр тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлэв.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах, “Хэро” группийн Б.Баатарыг тагнуулын байгууллагаас шалгаж эхэлжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэх зүйл заалтаар шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд зааснаар, хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан тохиолдолд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
