MAN-BULEG.jpg

2017-11-06 14:36
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2017.11.06) ээлжит хуралдаанаа хийж, бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Бүлэг энэ өдрийн хурлаар 2017 оны Төсвийн тодотголд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон ирэх оны төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. 2017 оны Төсвийн тодотголд Ерөнхийлөгч хориг тавихдаа хүүхдийн мөнгийг 100 хувь өгсөнгүй, төрийн албан хаагчдад […]

texas.jpg

2017-11-06 12:14
Америкийн Техас мужийн Сан-Антонио хотоос холгүйхэн баптист сүмд зэвсэглэсэн этгээд гал нээж, доод тал нь 26 хүн амиа алджээ. Түүнчлэн хэдэн арван хүн шархадсан байна. Урьдчилсан мэдээллээс үзэхэд халдлага үйлдсэн этгээд нь цагаан арьст, залуухан эрэгтэй бөгөөд тас хар хувцас, сум нэвтэрдэггүй хантааз өмсчээ. Энэ этгээд орон нутгийн цагаар 11:30 цагийн үед 400 орчим хүн […]

tsag-agaar.jpg

2017-11-06 10:38
Улаанбаатар, Төв, Булган, Хэнтий, Дундговь зэрэг нутгийн ихэнх хэсгээр цас ихээр орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн, цасан шуурга гуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Мөн зарим даваа гүвээ /тухайлбал: Зоон даваа, Бяцхан хөтөл, Түлүүгийн даваа, Солонготын даваа, 52-ын даваа зэрэг/-ээр тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, аюултай нөхцөл байдал үүссэн байна. Замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа […]

otgontenger11.jpg

2017-11-03 14:05
Уулын спорт, ялангуяа дэлхийн өндөр оргилд гарах аялал нь спортын эрсдэлтэй төрөлд ордог бөгөөд уулчид бусад спортын тамирчдаас илүү амь насаа алддаг байна. Тэгвэл энэ удаа нэгэн зэрэг 15-аас дээш уулчин амь насаа алдсан ослуудыг “4sport.ua” сайтад он дарааллаар түүвэрлэн гаргажээ. Саяхан Отгонтэнгэр ууланд болсон манай уулчдын осол дэлхийн уулын спортын түүхэнд гарсан хамгийн том […]

HURELSUH.jpg

2017-11-03 10:52
Монголын баялагийг харийнханд зарсан 30 гэр бүлийн нэг гэсэн шошго нааж өгөөд Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгохгүйн төлөө зүтгэсэн Ерөнхийлөгчийн байр суурь УИХ дахь МАН-ын бүлгийн зөрчлийг ил тод болгов. Өчигдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын чуулган битүү хэрүүлээр хачирлагдав. Тэдгээрээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын маргаан хамгийн топ хэрүүлийн нэгд тооцогдож байна. Яг одоо нийгмийн […]

UIH.jpg

2017-11-02 13:28
УИХ-ын өнөөдрийн (2017.11.02) чуулганаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгохгүй гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авав.Ч.Хүрэлбаатарт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн 32 гишүүн дэмжиж байгаа гэсэн мэдээлэл түгээд байгаа. Тэднийг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт анхны сануулгаа өгөх гэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байв. […]

BATKHUU.jpg

2017-11-02 11:31
2004 оноос хойш УИХ-д эрх барих хэмжээний суудал аваагүй ч тасралтгүй олонхийг бүрдүүлэх хэмжээний суудал авч ирсэн АН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар парламентад арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдсэн. Гутамшигтай, гунигтай энэ ялагдлын шалтгаанд АН Засгийн эрхийг бариад улс орны эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн, бондын мөнгийг үрэн таран хийсэн, албан тушаалын төлөө цусаа гартал […]

go-to.jpg

2017-11-02 10:24
-Каталоны тэргүүн өдгөө Мадрид болон тусгаар тогтнолыг дэмжигчид хоорондоо эвлэрэх боломжгүй болсон гэлээ- Испанийн автономит засаглалын удирдагч асны хэвлэлийн бага хурал Бельгийн нам гүм нийслэлийг жинхэнэ утгаар нь доргиолоо. Пучдемоны хэвлэлийн хурал зохион байгуулагдах зааланд сэтгүүлчид чихэлдэж, гадаа Испанийн нэгдлийг дэмжигчид замын хөдөлгөөнийг хааж жагссан байна. Харин Пучдемон индэр дээрээс Брюссельд Каталоны албан ёсны тэргүүний […]

catalon.jpg

2017-11-01 13:17
  Испанийн засаг захиргаа Каталоны Засгийн газрын тэргүүн Карлес Пучдемоныг албан тушаалаас нь огцруулсан билээ. Тэгвэл тэрбээр Бельги рүү гарсан тухай Бельгид түүний хөлсөлсөн өмгөөлөгч Поль Бекаерт мэдэгдлээ. Өмгөөлөгч нь Пучдемоныг Бельгид улс төрийн орогнол хүсэх гэж байгаа эсэхээр мэдээлэл өгсөнгүй. Түүний хэлснээр Пучдемон өөрийг нь хууль зүйн ямар нэгэн хамгаалалт хэрэг болж магадгүй хэмээн хөлсөлсөн […]

tusuv.jpg

2017-11-01 10:26
УИХ 2018 оны төвлөрсөн төсвийг хэлэлцэж дуусаагүй байна. Өчигдөр (2017.10.31) МАН-ын бүлэг улсын төсвөөр тав хоногийн завсарлага авлаа. Ирэх оны төсвийн төсөлд сайд нар ирэх онд доорх хөрөнгийг захиран зарцуулахаар тусгасан байна. Шадар сайд Ө.Энхтүвшин – 135.6 тэрбум ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар – 31.8 тэрбум Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат – 87.6 тэрбум Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар – 71.3 […]