Австрийн цана үйлдвэрлэдэг “FoilSkil” компани жүжигчин Жеки Чанд зориулан итали загварын цана хийж өгчээ. Энэ цаныг 8000 жил болсон царс мод, яшил модны гол, хулсны хальс болон зэвэрдэггүй ган ашигласан бөгөөд хөлийнх нь бэхэлгээг 15 кратын алтаар бүрж таягтай нь ижилсүүлсэн гэнэ. Нийт 45 мянган еврогийн үнэтэй энэ цаныг худалдан авсан хүмүүст дурсгалын ном жүжигчний гарын үсэгтэй баталгааны бичиг дагалддаг аж. Тус компани өнгөрсөн жил Арнольд Шварцнегерт цана хийж өгч байсан юм.
Кино урлагийн од Жеки Чан цанаар маш сайн гулгахаас гадна устан мөхөж буй ховор амьтадын цуглуулагатай аж. Энэ хоббигоорроо Шанхайд музей ажиллуулдаг байна.
1 comment
цана гэж бичнэ, цан гэвэл өөр үг болно