Элэг нэгт монголчууд хүний нутагт нэгнийгээ өмгөөлж хамгаалахын оронд хоорондооо зодолдож байгаа бичлэг дэлхийн өнцөг булан бүрт тарж, олны дургүйцлыг хүргээд байна. Өнгөрсөн бямба гаригийн орой 19:20 цагт Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд монгол иргэд танхайрч зодолдсон хэрэг гарчээ. Танхайрсан иргэдийг тус хотын Кита дүүргийн Акабанэгийн Цагдаагийн газраас саатуулсан гэх мэдээлэл байна.
Залуус японд ажиллаж амьдраад хоёр жил гаруй болж байгаа гэнэ. Тэднийг хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан гэх үндэслэлээр баривчилж байцаалт авч байгаа аж. Харин зодуулсан залуугийн биеийн байдал хүнд, хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Манай улсын иргэн Л.А метронд найзтайгаа ярилцаад зогсож байтал монгол залуу чанга чангаар хараал урсгаж эхэлсэн гэнэ. Энэ тухай тус метронд зорчиж явсан япончууд “Нэг иргэн монгол залуучуудыг харж иот хараалж хэлж байсан. Инэгхэд монгол залуусын уурь их хүрсэн. Очиж хажууд нь зогсоход уур нь өөдөөс нь нулимчихсан. Үүнээс болж зодоон эхэлсэн юм” гэж мэдүүлжээ.
Хүний нутагт байгаа монголчууд элэг нэгтэнийгээ ад үзэх, гэмт хэргийн золиос болгох, гудамжинд гаргах, хууль бусаар амьдарч байгаа нэгнийгээ барьж өгч мөнгө авах гээд амин хувиа хичээх болсон нь дэлхийд муухай харагдуулж байна. Нэгнийгээ үзэн яддаг энэ муухай сэтгэхгүйг өөрчлөх цаг нь хэдийнэ болжээ.