Утааны улиралд хүүхэдтэй болохоор төлөвлөхгүй байхыг анхааруулав

Агаарын бохирдол гамшгийн эрсдэлд хүрсэн энэ үед хүүхэдтэй болохоор төлөвлөж буй охид, эмэгтэйчүүдийг жирэмслэхгүй байхыг хичээх нь зүйтэй  гэж  холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүллээ. Бие давхар эмэгтэйн цусан хангамж 40 хувиар ихсэж хүчилтөрөгчийн хэрэгцээ дагаад нэмэгддэг учираас утааны улиралд бохир агаараар амьсгалах нь өндөр байдаг аж. Энэ нь жирэмсний эхний гурван сард буюу ургийн хамгийн эмзэг үед нөлөөлж цус багадалттай, гажигтай хүүхэд төрөх,  үр зулбах аюултай юм байна. Тиймээс нийслэл хотын агаарын бохирдол хамгийн үед болох 6-10 дугаар сард жирэмслэх, амаржихад хамгийн таатай үе гэнэ.

Агаарын бохирдолд 60-аас дээш насныхан болон бага насны, нярай хүүхэд хамгийн их өртдөг байна. Сүүлийн таван жилд  Улаанбаатар хотын агаарын бохирдол арав дахин ихэссэн үзүүлэлт гарчээ.

2009 онд хүн амын нийт нас баралтын 8.2 хувийг агаарын бохирдлоос үүдэлтэй байсан бол саяхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэй АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаачидтай хамтран хийсэн судалгаагаар 20.6 хувь бол өссөн дүн байна.

УИХ Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр ирэх жил агаарын бохирдлыг бууруулахаар 17.9 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Ингэснээр утааг арилгахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн