Дэлхийд

Дунд сургуульд алан хядах ажиллагаа болж буй тухай зургаасаа болоод саатуулагджээ

АНУ-ын Флорида мужийн Порт-Сэйнт-Жо хотын бага сургуулийн сурагчдын нэгийнх нь хичээл дээрээ авчирсан зургаас болж сургуулийг түр хаахад хүрчээ. Багш нарыг айлган сандаргасан уг зурагт сургуульд халдлага болж буйг дүрсэлжээ. Багш нар цагдаагийн газарт хандсаны дараа зургийн эзэн болох 33 настай Роберт Эдуардсыг илрүүлсэн байна.

Роберт Эдуардын энэ зурагт автомат буутай эрэгтэй хүн сурагчид руу буудаж байгааг схемчлэн дүрсэлсэн байх бөгөөд хоёр сурагч аль хэдийн цусанд будагдан хэвтжээ. Ар талд нь сургуулийн барилгаас хашгирч буй сурагчид гарч ирнэ. Мөрдөгчид Эдуардсыг байцаасны эцэст аллага үйлдэнэ гэж бичгээр сүрдүүлсэн гэж буруутгасан байна.

“The Sun”-д тэмдэглэж буйгаар цагдаагийнхан үнэндээ Робертыг сургуульд алан хядах ажиллагаа үйлдэхээр төлөвлөсөн гэж үзээгүй гэнэ. Гэхдээ тэд энэ хэргийг анхаарлын гадна үлдээхгүй гэж амласан байна. Хошин шогийн өвөрмөц мэдрэмжтэй энэ зураачид ямар шийтгэл ногдуулах нь одоогоор тодорхойгүй байна.

MDw9E9E Дунд сургуульд алан хядах ажиллагаа болж буй тухай зургаасаа болоод саатуулагджээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close