Манай улс Европын холбооны оффшорын жагсаалтад багтжээ. Энэ тухай өчигдөр Германы цахим хэвлэлд мэдээлсэн байна. Тус холбооны сангийн сайд нарын гаргасан хар жагсаалтад 17 бүс нутгийг оруулсан бөгөөд үүний нэгээр Монгол Улсыг нэрлэсэн нь Европын орнуудын улстөрчид, хөрөнгө оруулагчид манай улсад мөнгө угаадаг гэж үзэж байгаа бололтой.
Татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү жагсаалтыг гаргахдаа нийт 90 орчим улс орныг судалснаас хэлэлцүүлгийн явцад 47 улс орон ил тод байдлаа сайжруулахаар тохиролцож дээрх хар жагсаалтаас хасагджээ. Швейцарь “эзэмшлийн болон холбогдох татваргүйн хөнгөлөлтийг хүчингүй болгоно” гэсэн амлалт өгч хар бус саарал жагсаалт руу орсон байна.