labortar-1024x683.png

2020-04-24 09:22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон амны хаалт, эмнэлгийн хамгаалах хэрэгслийн улсын нөөц бүрдүүлэх үүрэг аваад ажиллаж буй “Мөнхийн тун” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэгт 5.5 сая ам.долларын өртөг бүхий 51 нэр төрлийн 989 ширхэг эмнэлгийн болон зайн оношилгооны тоног төхөөрөмжүүд суурилуулжээ. Мөн АНУ-д үйлдвэрлэсэн GeneXpert молекул биологийн бүрэн автомат аппарат […]

5e992a49b5ddd-2-1.jpeg

2020-04-23 12:11
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа. Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 22-н буюу өчигдөр ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан тохиолдлын хавьтал болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 хүн эмчилгээ, тандалтад үргэлжлэн хянагдаж байна. Вируслогийн төв лабораторид тандалтын шугамаар орон […]

emya1.jpg

2020-04-23 09:09
Шинэ төрлийн коронавирустэй холбоотой, иргэдийг айдаст автуулсан худал, ташаа мэдээлэл сошиал орчинд идэвхтэй цацагдаж газар авч байна. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас иргэдийг баталгаагүй мэдээлэлд авталгүй үнэн бодит мэдээллийг Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисоос баталгаат эх сурвалжаас авч байхыг уриалж байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах 1.Хүний […]

2630946bbc7a82d4afa8400d9d15afe9f932c01f-1024x597.jpg

2020-04-23 09:08
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 4.5 километр замын дээд бүтцийг өнгөрсөн жил угсарсан. Харин энэ жилийн төлөвлөгөөний дагуу энэхүү бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлжээ. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зам засварын машинт станцын дөрөвдүгээр бригад Зүүнбаян багийн хэсгээс эхлэн эхний өдөр 1500 метр зам барьсан байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын […]

монголбанк_b.jpg

2020-04-22 13:21
Авлигатай тэмцэх газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа “Монголбанканд ажилладаг нэр бүхий албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд нь банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж байгаа” талаарх мэдээллийн мөрөөр хянан үзэв. Банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Монголбанкны эрх бүхий удирдах албан тушаалтнууд нь барьцаалан зээлдүүлэх, гадаад валют арилжааны чиглэлээр […]

94228513_222458332524676_1366335457427718144_n.jpg

2020-04-22 12:30
Дэлхий дахинаа тархсан “Ковид-19” цар тахлын хөл хориотой холбоотойгоор бизнес эрхлэгчдийн хувьд орлого саатах, эргэлтийн хөрөнгө зогсох, борлуулалт буурч байгаагаас үүдэн бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага ихээр тулгарч байгаа энэ цаг үед ХААН Банк сорилтыг хамтдаа даван туулахын тулд бизнесийн бүх төрлийн зээлийг түргэн шуурхай олгож байна Бизнесээ өргөжүүлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулах […]

5e992a49b5ddd-2-1.jpeg

2020-04-22 11:35
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.22/ ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Бид хоёр лабораторид 330 хүнээс шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс сорьц авч, тандалт хийж 25 хүнээс шинжилгээ хийж үзэхэд коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн тохиолдолтой хамт байсан гэр бүлийн хүнээс давтан шинжилгээгээр коронавирус […]

15151515.png

2020-04-22 10:01
Коронавирусын цар тахал олон хүний амь амьдралыг сүйтгэж, дэлхийн эдийн засагт сандрал бий болгож, Засгийн газруудын чадамжийг шалгаж байна. Ирээдүй хэрхэн яаж өөрчлөгдөхийг таах аргагүй байгаа… “Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ. Кори Шаке: […]

YOK-1024x682.jpg

2020-04-22 07:42
Улсын Онцгой комиссын 19 дүгээр ээлжит хуралдаан 18:30 цагт эхэлж 20:00 цагт дуусч дараах шийдвэрийг гаргалаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн Олон улсын ачаа тээврийн жолоочоос Ковид-19 илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болов. Энэ дагуу Улаанбаатар хот, Дархан-уул, Сэлэнгэ аймгуудын орох, гарах зорчих хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний 21:00 цагаас […]

e61366535515878b2be9d6fbfd8ff8ef_20200421145829-1024x732.jpg

2020-04-21 16:31
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн нэг тохиолдол нэмэгдсэн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, ОХУ-аар дамжин Унгар орсон тээврийн жолоочоос коронавирус илэрсэн байна. Тус жолооч нь  эхнэртэйгээ энэ сарын 18-нд Алтанбулаг боомтоор Монголд ирсэн бөгөөд тэднийг ирсэн даруйд нь тусгаарлажээ. Тухайн жолоочийн биеийн байдал хэвийн шинж тэмдэг илрээгүй байгаа аж. Мөн эхнэрт нь ямар нэгэн шинж тэмдэг […]