Онцлох мэдээ

ОХУ-д сурч байгаа Монгол сонсогчдыг тус улсын цэргийн онгоцоор эх оронд нь авчирна

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд /2020.05.06/-ны өдөр ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим уулзалт хийх үеэр цэрэг техникийн салбарт хамтран ажиллах асуудлыг хөндөж шинэ төрлийн Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын цэргийн их дээд сургуулиудад  сурч байгаа монгол сонсогчдыг эх оронд нь авчрахад ОХУ-ын батлан хамгаалах яамнаас  дэмжлэг хүссэн байна.

Тухайлбал, сайд Н.Энхболд монгол сонсогчдыг эх оронд нь авчрах цэргийн тусгай үүргийн онгоц зохион байгуулах хүсэлт тавьжээ.

С.Шойгу дээрх хүсэлтийг нааштай хүлээн авч, эхний ээлжид ОХУ-ын батлан хамгаалах яамны харьяаны цэргийн сургуулиудад суралцдаг монгол оюутнуудыг эх оронд хүргэх боломжтой гэсэн хариу өглөө.

Уг хүсэлтийн мөрөөр Сергей Шойгу монгол сонсогчдыг ОХУ-ын цэргийн тусгай үүргийн онгоц эх оронд нь хүргэх ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгчээ.

1543166_1_1556275486 ОХУ-д сурч байгаа Монгол сонсогчдыг тус улсын цэргийн онгоцоор эх оронд нь авчирна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close