Аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялсны түүхт 75 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү дайн нь ЗХУ ба БНМАУ-ын ах дүү найралдлын түүхэн харилцаан онцгой ул мөрөө үлдээж, Зөвлөлт-Монголын ард түмний нөхөрлөл бат бэх гэдгийг харуулсан асар том сорилт байсан билээ.
1935-1945 онд монгол төрийн зүгээс батлан хамгаалалтад их анхаарч 80мянган сайн дурын морьт цэргийг элсүүлж, Орос, Монголд энэ төрлийн мэргэжилтнийг олноор бэлдэж, Оросоос 100сая гаруй рублийн зэвсэг худалдан авчээ.
Цэрэг стратегийн холбогдолтой Баянтүмэн- Тамсагбулагийн төмөр зам (380км), Улаанбаатар- Алтанбулаг чиглэлд засмал зам тавьж, цэргийн утсан холбоог бий болгож, цэргийн хувцас, морины хэрэгсэл бэлтгэх үйлдвэр байгуулжээ.
Монголчууд эх орны дайнд биеэр оролцоогүй ч эд материал, сэтгэл санааны асар их дэмийг Зөвлөлтөд үзүүлж 1936 онд байгуулсан “харилцан туслалцах протокол” дахь үүргээ биелүүлжээ.
БНМАУ-аас ЗХУ-д ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ
Эх орны дайны жилүүдэд монголчууд Оросын улаан армид 6 ээлжээр, галт тэрэгний 11 цуваа бэлэг явуулснаас гадна Т-34, Т-70 маркийн 53 танкнаас бүрдсэн “ Хувьсгалт монгол”,Ла-5 маркийн 12 онгоцноос бүрдсэн “Монгол ард” эскадрилыг бэлэглэсэн.Мөн 485 мянган морь худалдаж 32.5 мянгыг бэлэглэж нийт бэлэг нь 53.5 сая төгрөг,300 орчим кг цэвэр алт болж, худалдсан барааны өртөг нь 400 саяд хүрчээ.
Монголын ард түмний бэлгийг баруун, баруун хойд фронт, Украйны 1-р фронт, Калинин болон Волоховын фронтод бүгд 6 удаа хүргэн өгчээ. Монголд сууж байгаад фронтод дайчлагдсан Оросуудын ар гэрт сар бүр 20-100 төгрөгийн тэтгэмж олгож байв Улаан Арми, хүн амын хангамжинд АНУ-аас нийлүүлэгдэж байсан 665 мянган тонн махан консерв томоохон үүрэг гүйцэтгэж байлаа.
Гэвч Монгол улс тэдгээр жилүүдэд ЗХУ-д бараг 500 мянган тонн мах нийлүүлсэн юм. 800 мянган хагас үгээгүй монголчууд (БНМАУ-ын хүн ам тэр үед яг тийм тоотой байлаа) дэлхийн хамгийн баян, хамгийн том орны нэгээс яльгүй бага хэмжээтэй мах нийлүүлсэн юм.
Тусгай анчид гарган зээр, гахай агнаж Зөвлөлт цэргийн хүнсэнд нийлүүлж байв. Дайны бүх жилүүдийн турш Монголын тал нутгаас манай оронд өөр бас нэг стратегийн бараа нийлүүлэгдэж байсан нь ноос байв. Ноос гэдэг бол юуны өмнө цэргийн шинель байсан бөгөөд тийм шинельгүй байсан бол Дорнод Европын окопуудад бүр зуны цагт ч амьд үлдэх боломжгүй байсан юм.