Архангай аймагт бага насны хүүхэд хүн буудаж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 8-ны өдөр тус аймгийн Жинст суманд айлын хүүхэд өвөөгийндөө байсан ТОЗ-8 маркийн буугаар тоглож байгаад сум алдаж, гэрт нь унтаж байсан 58 настай эрэгтэйн рүү буу алджээ.

Гэмтсэн иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүний амь насанд аюулгүй гэжээ. Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ба бага насны хүүхэд хариуцлага хүлээх чадваргүй учир түүний асран хамгаалагч нартай хариуцлага тооцох ажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн