Nymhuu-1024x597.jpg

2020-07-26 11:26
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “7-р сарын 25-ны өдөр улсын хэмжээнд 176 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тодруулбал Афганистанд энхийг сахиулж байсан 124 дайчин өчигдөр тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Эдгээр цэрэг дайчдад хийсэн эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Дараагийн давтан шинжилгээнд онцгойлон анхаарлаа хандуулна” гэлээ.

ц.туваан.jpg

2020-07-25 15:50
Монголын улс төрийн гол хоёр намын нэгд хүлээн зөвшөөрөгдсөн Ардчилсан нам амь тавихад ойрхон иржээ. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн тодорхой болсон зургаадугаар сарын 25-нд С.Эрдэнэ намын дүрмийн дагуу хариуцлага хүлээн огцорч байгаагаа мэдэгдээд УИХ-д сонгогдсон Ц.Тувааныг намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилж, намын даргын тамгаа хадгалуулахаа мэдэгдсэн юм. АН-ын дүрмийн 6.1-д зааснаар тус намын Үндэсний […]

enh.jpg

2020-07-25 14:55
Өнөөдөр Афганистанаас15:30 цагт энхийн сахиулагч 120 хүн эх орондоо ирнэ гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ. Тэрбээр “Үүнд бид онцгой анхаарч байгаа. Тэднийг шинжилгээнд хамруулах, тандан хянах ажлыг нарийн зохион байгуулалттайгаар хийхээр бэлтгэл ажлаа хангасан” гэв. Афганистан улсад одоогийн байдлаар коронавирусийн батлагдсан халдварын тохиолдол 35,988 хүрээд байгаа ажээ.   Л.Баяр

даавуу.jpg

2020-07-24 11:20
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Дэлхий дахинаа 15,349,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 629,000 хүн эндсэн бол 8.4 сая хүн эдгэрчээ. 24 цагийн хугацаанд 247,000 хүн халдвар авч, 7,000 хүн нас барлаа. Цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хуучин хэв маягаараа амьдарч болохгүйг дэлхий дахинаа халдварын түвшин ямар байгаагаас харж болохоор байна. Австралийн […]

sain.jpg

2020-07-23 13:54
Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн хүчтэй өрсөлдөгч, Монгол Улсын гавьяат тамирчин King tug хочит Н.Төгсцогт ирэх есдүгээр сард дахин тулалдана. Тэрбээр дэлхийн аварга цол, бүсийн төлөөх энэ удаагийн тулаанаа ирэх есдүгээр сарын 19-нд АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотноо Мексикийн тамирчин Эдуардо Рамирестай хийх аж. Манай улсын тамирчны хувьд нийт 12 тулаан хийснээс нэгэнд […]

Зоригт-хүү-1024x683.png

2020-07-23 13:00
Охин дүүгээ нохойн халдлагаас хамгаалсан зургаан настай Брижер Уолкер хүү WBC холбооны аваргын бүс зүүлээ. Тус байгууллагаас ийнхүү хүүгийн эр зоригтой үйлдлийг алдаршуулахыг хүссэн байна. Нохой хүүг маш ихээр урж, нүүрэндээ олон оёдол тавиулсан юм. “WBC-гийн дэлхийн шинэ аварга Брижер “Дэлхийн хамгийн зоригтой хүн” Уолкер” хэмээн WBC-гээс мэдэгджээ. Америкийн Вайоминг мужид амьдардаг энэ хүү энэ […]

Chat-mon-poster-1024x683.jpg

2020-07-23 12:06
Монгол орны өнцөг булан бүрт хүрч үйлчилдэг ХААН Банк харилцагчдынхаа тав тух, хэрэгцээ шаардлагад нийцсэн хамгийн орчин үеийн, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг билээ. Энэ удаад ч мөн адил харилцагчдадаа үйлчилгээгээ улам ойртуулан, банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар өдөр шөнийн аль ч үед хандах боломжийг бүрдүүлэн цахим сувгуудынхаа онлайн чат үйлчилгээг 24/7 болгон […]

hurts.jpeg

2020-07-23 08:51
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 16-нд эхэлсэн билээ. Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт […]

1-zasag_mn-1-1024x683.jpg

2020-07-22 11:52
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав Засгийн газрын хуралдаанаас: Нийслэл, аймгийн төв, суурин газрын хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд зориулж мал, мах бэлтгэх, 20 мянган тонноос багагүй хэмжээний махны нөөц […]

apple.png

2020-07-21 12:00
Apple компанийн хөгжүүлсэн үйлдлийн систем хортой кодоор халдварладаггүй тул хамгаалах программ хангамж суулгах шаардлагагүй гэсэн ойлголт хэрэглэгчдийн дунд байсаар ирсэн. Гэвч “macOS” үйлдлийн системд хортой кодын хамгаалалт хэрэгтэй болжээ. Өнгөрөгч 7 хоногт ThiefQuest нэртэй шинэ төрлийн хортой код P2P үйлчилгээгээр дамжин тархдаг хууль бус программ хангамжуудаас илэрч эхэлсэн. Энэ код нь бусад хортой кодын адил […]