CoVID-19Онцлох мэдээЭрүүл мэнд

А.Амбасэлмаа: ОХУ-ын иргэн жолоочоос халдвар илэрсэн бол гурван хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.15/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 625 хүнд шинжилгээ хийхэд, 624 хүнээс коронавирус илрээгүй.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн, ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. Тэрбээр 45 настай эрэгтэй ОХУ-ын иргэн байна. Харин Токио, Афганистанаас ирсэн иргэд болон тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор ирсэн 26 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдөр гурван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. 23, 31 настай эрэгтэй энхийг сахиулагчид долдугаар сарын 12-нд ирсэн. 22 настай эрэгтэй нь зургадугаар сарын 22-нд ОХУ-аас ирсэн.

Манай улсад Ковид-19 халдварын батлагдсан тохиолдол 298 байгаагаас 272 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. Эдгэрсэн хүмүүсийн 49 хүн нь сувилалд, 16 нь гэрт байна. 207 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан.

Одоогийн байдлаар халдвартын клиникт 26 хүн эмчлүүлж байна. 24 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Харин ажиглалт, тандалт, тусгаарлалтад 42 хүн байгаа” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close