Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.17/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 609 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Сөүлээс ирсэн 260, Франкфуртээс ирсэн 266 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, тусгаарлалтад байгаа 31, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Улсын хэмжээнд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 298 байгаагаас 276 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. Эдгэрсэн хүмүүсийн 47 хүн нь сувилалд, 16 нь гэрт байна. 213 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан.
Одоогийн байдлаар халдвартын клиникт 22 хүн эмчлүүлж байна. 20 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Харин ХӨСҮТ-д ажиглалт, тандалт, тусгаарлалтад 42 хүн байна.