Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.16/
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: АНУ-ын судлаачдын хийсэн судалгаагаар худал хуурмаг мэдээлэлд өртсөн улсыг АНУ, Энэтхэг улс тэргүүлж байгаа бол хамгийн үнэн бодит мэдээллээр хангаж буй улсад Монгол Улс багтсан байна.
Мөн АНУ-ын эрдэмтэд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг бүтээсэн бөгөөд энэ оношлуур нь нэг дор 92 хүнээс сорьц авах боломжтой ажээ. АНУ-ын Зүрхний нийгэмлэгээс коронавирусийн халдвар авч эдгэсэн хүмүүсийн зарим нь зүрхний архаг өвчнөөр өвдөх тохиолдол гарч байна гэдгийг мэдээлжээ.
Манай улсын хувьд тусгаарлалт ажиглалтад 544 хүн шинээр орж, 139 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар 3626 хүн ажиглах тусгаарлах байранд байна. Эдгээрт 34 их эмч, 84 резидент эмч, 110 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 67 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээрт 13 их эмч, 41 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үзүүлж байна.
Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 151 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн 119 аппликейшнээр Чех, Япон улсаас Монгол Улсын гурван иргэн холбогдож, зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт гурван иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.
1 comment
edgereed garsan humuusiinhee tuhai medeelel sudalgaag taniltsuulj boloh uu.delgerengui.