3K5A0582-1024x683.jpg

2020-11-02 11:36
Дэлхийн өнцөг булан бүрд хуримтлалын ашиг тус, нийгмийн хэрэгцээг сануулах зорилго бүхий “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тэмдэглэж ирсээр 96 жилийн нүүрийг үзжээ. Манай улс энэхүү санаачилгад дөрвөн жилийн өмнөөс нэгдсэн бөгөөд Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн даатгалын корпораци, арилжааны банкууд хамтран “Хуримтлуулах хялбархан” уриан дор өнгөрсөн бямба гарагт тэмдэглэн өнгөрүүллээ. […]

Dollarphotoclub_50058060-1024x680.jpg

2020-11-02 10:26
2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ”-ний жагсаалтыг та бүхэнд танилцуулж байна. Эх сурвалж: ЭМДЕГ

scale_1200.jpg

2020-11-02 08:00
Гэр хорооллын айл өрхийн цахилгаан, эрчим хүчний шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-нээс эхлэн 100 хувь чөлөөлж байна. Өмнөх жилүүдэд цахилгаан эрчим хүчний тарифыг 50 хувиар бууруулан хөнгөлж байсан бол энэ оноос 100 хувьийн хөнгөлөлттэйгөөр чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гарган үйлчилж эхэллээ. Мөн нийслэлийн гэр хорооллоос гадна аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай […]

онгоц-1024x640.jpg

2020-10-31 09:00
Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч Европын улс орнууд дахин хөл хорионы дэглэмд шилжиж байгаатай холбогдуулан Агаарын тээврийн компаниудын хувьцаа эрчимтэй унаж эхлээд байна. Боинг компанийн хувьцаа 1 өдөрт 4.6 хувиар буурч 148 ам.долларт хүрээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэгж хувьцаанаас 1.30 ам.доллар алдаад байна. Мөн энэ жил Боинг компани 19,000 ажилтнаа цомхтгосон бөгөөд 2021 […]

Medee-Hurimtlal.jpg

2020-10-30 14:09
Та энэ амралтын өдрөөр юу хийхээр төлөвлөж байна вэ? Хараахан шийдэж амжаагүй бол маргааш тохиох Дэлхийн хуримтлалын өдрийг өхөөрдөм үрстэйгээ хамтдаа хөгжилдөн өнгөрүүлэхийг урьж байна. Нэгдсэн арга хэмжээ “Блю Скай” цамхагийн гурван давхар, Даймонд болон Кристал танхимд 11:00-15:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн даатгалын […]

em-1024x683.jpg

2020-10-30 14:07
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих “Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эмийн зохицуулалт”-ын талаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн мэдээлэл өгсөн юм. /ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн/ Тэрбээр хэлэхдээ “УИХ-аар батлагдсан ЭМ-ийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор, үүний дагуу ЭМД-ын сангаас олгох эмийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эмч […]

hurimtlal-post-1024x908.jpg

2020-10-30 13:21
Жил бүрийн 10 дугаар сарын 31-нд тохиодог Дэлхийн хуримтлалын өдрөөр улс орнууд иргэдийнхээ санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хуримтлалын ач тусыг таниулах зорилготойгоор олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн билээ. Манай улс 2017 оноос хуримтлалын үндэсний бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улс даяар тэмдэглэж эхэлсэн юм. Энэ жилийн хувьд уг өдрийг Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпорац, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, […]

image_2020-10-29_141537-1024x576.png

2020-10-29 14:20
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Мөнгөний бодлогыг тойрч бид нар их сайн ярих хэрэгтэй л дээ. Япон, Сингапур, Солонгос, Энэтхэг зэрэг улс орнуудын төв банкны мөнгөний бодлогуудыг авч үзсэн юм. Өөр өөр бодлого явуулдаг юм билээ. Бид болохоор тулга тойрсон асуудал ярьсаар байгаад сурчихсан. Эдийн засгийн өсөлт, инфляци, ажилгүйдлийг Мөнгөний бодлогоор дэмжих нь Монголбанкны үүрэг биздээ. Сүүлийн […]

71aac6_c0bf17d76f6048edgreat_x974.jpg

2020-10-29 08:30
Засгийн газраас “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн хоёр гишүүнийг томилжээ. Тодруулбал, 1987 онд төрсөн, ЖиПи Морганд ажиллаж байсан Э.Баясгаланг, 1978 онд төрсөн геологич инженер мэргэжилтэй З.Ган-Очир нарыг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилжээ. Нийт 46 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлснээс дээрх хоёр хүнийг сонгосон аж. “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурвыг нь […]

6223a10d-fbb3-4875-89a4-3843ea59eefe-1024x682.jpg

2020-10-29 07:15
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.28) хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Ерөнхий боловсролын санхүүжилтийг […]