Дэлхий нийтэд гэнэтийн сорил болон тулгарсан Ковид-19 цар тахал өдгөө манай улсад ч бүртгэгдэж, нийгэм, эдийн засагт томоохон сорилтыг дагуулж байгаа билээ. Улс орон даяар цар тахалтай тэмцэж байгаа энэ үед ковидын нөлөө манай улсын эдийн засагт, тэр тусмаа аж ахуйн нэгж байгууллагуудад хэрхэн нөлөөлөв? Хичнээн байгууллага үүнээс болж санхүүгийн хүндрэлд орж, зарим нь бүр хаалгаа барихад хүрэв? Үүний гол шалтгаан нөхцөл юу байсан бэ?
Нөгөөтэйгүүр цар тахал нь бизнес эрхлэгчдийн өмнө олж хараагүй шинэ боломжуудыг нээж өгч, дижиталчлал хувьсал 5-10 жилээр хурдтайгаар хийгдэхэд хүрлээ. Цар тахал дэгдсэнээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд гэнэтийн өөрчлөлтийг авчирснаар бизнесийн төдийгүй бусад бүхий л салбар шинэ хандлага, арга барилаар ажиллах шаардлагатай тулгарч, товчхондоо хүн төрөлхтөн, дэлхий бүхэлдээ шинэ систем рүү шилжиж байна.
Тэгвэл цаашид хэрхэх нь тодорхойгүй, цар тахлын нөлөө хэвээр байгаа энэ үед эдийн засаг хэрхэх бол? Ямар шийдвэр, бодлого гаргаснаар ирэх жилүүдэд хохирол багатай, эдийн засагт ашигтайгаар ажиллаж чадах вэ? Аж ахуйн нэгж байгууллагууд хүндрэлийг даван гарахын тулд ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бодит жишээ, туршлага зэрэг эдийн засгийн төлөвийг олон талаас нь харуулсан бүрэн хэмжээний контентыг Голомт банкны баг хамт олон харилцагч, үзэгч та бүхэнд зориулан хүргэхэд бэлэн боллоо.
Гурван хэсгээс бүрдэх, эдийн засгийн төлөвийг олон талаас нь харуулсан бүрэн хэмжээний “Covid19” контентыг та “Univision-Видео сан-Шинээр нэмэгдсэн цэс” хэсгээс үнэ төлбөргүйгээр хүлээн авч үзээрэй.