Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийг өнөөдрийн дотор коронавирусний шинжилгээнд хамрагдахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. Дархан суманд коронавирусний нарийвчилсан шинжилгээ авч эхэлсэн. Ингэхдээ нэг өрхөөс нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй оролцож байгаа гишүүнээс нь шинжилгээ авч тухайн өрхийн эрсдэлийг тооцож байгаа юм. Одоогийн байдлаар 12400 орчим иргэн шинжилгээ өгчээ. Шинжилгээг өнөөдрийн 22:00 цаг хүртэл авах юм байна.
Дархан сумын иргэдийг өнөөдрийн дотор коронавирусний шинжилгээнд хамрагдахыг Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос уриалж байна.
Л.Баяр