Испанийн Андалузын хэсэгт байрладаг Хускар тосгоныг Смурф тосгон гэдэг ба энэ тосгон 250 хүн амтай ажээ. Эхэндээ тус тосгон цасан цагаан байшингуудтай түгээмэл испани суурин шиг байжээ.
Харин Smurfs хүүхэлдэйн киноны танилцуулгад зориулж тосгон дахь бүх барилгуудыг цэнхэр өнгөөр будаж 4000 литр будаг зарцуулжээ.
Хэдийгээр кино сурталчилгаа дуусмагц бүх байшинг буцаан цагаан болгох байсан ч оршин суугчдын саналын дагуу цэнхэр хэвээр нь үлдээсэн байна.
Тосгоныг сонирхон ирэх жуулчид нэмэгдсэн учир Smurf-ийн эзэн аялал жуулчлалаас олсон ашгийн 12%-ийг өссөн байна. Тиймээс тосгоныг “Смурф тосгон” гэхийн оронд ”Цэнхэр тосгон” гэж нэрлэдэг болжээ.
Л.Баяр