Оросын Төвбанк Зөвлөлтийн алдарт хүүхэлдэйн киноны баатрууд болох Гена матар, Чебурашкатай зоосон мөнгө гаргажээ. 25 рублийн нийт 850 мянган ширхэг ийм зоосон мөнгийг үнэт бус материалаар хийж, мөн 25 рублийн нийт 150 мянган ширхэг өнгөт гадаргуутайг эргэлтэд гаргах юм байна. Үүнээс гадна 3 рублийн 7000 ширхэг мөнгөн зоос гарна.

Оросын Төвбанк оросуудын хайртай хүүхэлдэйн киноны баатруудтай зоосон мөнгө хэд хэдэн удаа гаргаж байсан юм. Хэдхэн жилийн өмнө “Чамайг даа” киноны чоно, туулайтай зоосон мөнгө гарсан бол өнгөрсөн жил “Бременийн хөгжимчид”-тэй зоос гарч байжээ.

Сонирхуулахад энэ жил тус улсын Төвбанк коронавирусийн цар тахалтай холбогдуулан 25 рублийн зоосон мөнгө эмч ажилтнууддаа зориулан гаргасан юм.

Орчуулсан Э.Март : www.kp.ru

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн