Цар тахлаас сэргийлэх, эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо яг одоо хуралдаж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд ямар ажлууд хийж байгааг тодрууллаа.
“Иргэд өвлийн идшээ өдийд орон нутгаас бэлтгэдэг. Хөл хорио тогтоосон үед өвлийн идшээ орон нутгаас авч чадахгүй иргэд олон байна. ХХААХҮЯ-наас иргэдийн өвлийн мах бэлтгэлтэй холбоотойгоор хот хоорондын автобусыг хадгалалт, тээвэрлэлт, аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлан иргэдийн мах бэлтгэлийг татан авахад хамтран ажиллахаар холбогдох компаниудтай ярилцаж, шийдэлд хүрлээ. Энэ тухай эргэж мэдээлэх болно.
– Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд хөл хорио тогтоосон үед зүүн аймгуудаас бэлтгэсэн 45 мянган ширхэг боодол өвсийг говийн аймгуудад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
– Бүх төрлийн малын тэжээлийг импорт, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн. УИХ-д өргөн барих гэж байна.
-Тэжээлийн хомсдол нүүрлэж, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж хивэг, тэжээлийн экспортыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарласан байгаа. Өвлийг өнтэй давахын тулд холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган ажиллаж байна” гэсэн мэдээллийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өглөө.