схд.jpg

2022-08-24 12:25
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 119 дүгээр цэцэрлэгийн 200 ортой өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. 2022-2023 оны хичээлийн жилд хамран сурах тойргийн 320 орчим хүүхэд, багачууд шинэ байранд хүмүүжих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, Бөртэ трейд ХХК барилга, угсралтын ажлыг гүйцэтгэжээ.                   […]

baynhongor-aimgin-emnlg.jpeg

2022-08-24 12:02
Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 08 дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг эмч, эмнэлгийн ажилчдынхаа үндсэн цалинг […]

nuur-zurag-1.jpg

2022-08-24 10:20
Монголчууд өнө эртний баялаг түүхтэй ард түмэн. Бидний түүх улам баяжиж, шинэ баримтуудаар батлагдсаар байдаг. Хамгийн сүүлд л гэхэд 2200 гаруй жилийн өмнөх Хүннү гүрний нийслэл Лунчен буюу Луут хотыг Архангай аймгийн Өлзийт сумаас олж илрүүлсэн. Үүнээс хойших үеийн судлагдаагүй дурсгалт газрууд Монголд олон бий. Бүр огт санаанд оромгүй газарт ч буурал түүхийн баримтууд хадгалагдаж […]

завхан1.jpeg

2022-08-23 15:55
Тус аймгийн Тэс сум “Улсын тэргүүний сум”-ын болзол хангаж, батламжаа гардан авчээ. “Монгол Улсын Тэргүүний сум”-ын шагналыг энэ сарын 20-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гардуулж баяр хүргэлээ. Энэ арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Улам-Оргих, аймгийн Засаг дарга […]

9-1.jpg

2022-08-23 14:59
Таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-27-нд Вьетнам улсын Хо Ши Мин хотод болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Тэмүүжин, Д.Батнасангийн удирдлага дор 28 тамирчин хүч үзнэ. Өчигдөр пүмсэ төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн ангилалд Н.Ариунзул, залуучуудын ангилалд Т.Болдбаатар, Б.Учрал нар амжилттай оролцлоо. Түүнчлэн Т.Болдбаатар […]

одонтой-ээж.jpeg

2022-08-23 13:29
 “Дархан-Уул аймгийн Залуу одонтой ээжүүд” ТББ-аас “Хичээлийн шинэ жилийг хэмнэлттэй давъя” уриатай “Өгье, Солъё, Худалдъя” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн худалдаа “Дархан хотын Соёл амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд болж байна. Ээжүүдийн хувьд “Миний Монгол” цэцэрлэгт аюулгүй, амар тайван, орчинд хүүхдүүдээ тоглуулж, агаарлуулах зуур хүмүүстэй уулзаж, солилцоо хийхэд таатай байгааг ярьж байна. Учир нь хэрэглэж байсан сурагчийн форм хямд үнээр авахыг хүсвэл өөрийн хүүхдүүдийнхээ […]

батжаргал-1280x1707.jpg

2022-08-23 11:29
Дуурийн дуучин Б.Батжаргал БНСУ-ын Тэгү хотын 40 дэх удаагийн дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцжээ. Тэрбээр шүүгчдийн нэрэмжит шагнал хүртэж, хоёр сая воноор шагнуулсан байна. Тус тэмцээнд Итали, Өмнөд Солонгосын 100 гаруй дуурийн дуучид өрсөлдсөн аж. Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин байсан тэрбээр Сөүл хотын “Korean national university of art’s” урлагийн сургуульд магистрын зэргээ хамгаалжээ. […]

цанын-бааз.jpg

2022-08-23 10:19
Монголын цанын холбоо Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Шарын аманд цанын бааз байгуулахыг зорин ажиллаж буй. Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг, Засаг даргын орлогч Б.Чингис нар өчигдөр газрын гэрчилгээг Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатанд гардуулж өгөв. Тус арга хэмжээнд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцлоо. Тус 156.3 га газарт олон улсын стандартад нийцсэн цанын бааз […]

medee-thumbnail-1.jpg

2022-08-22 16:25
Зуны амралт дуусахад хэдхэн хоног үлдлээ. Хичээл эхлэхээс өмнө амжиж зуныг мэдэрч, цагийг хөгжилтэй өнгөрөөмөөр байна уу? Тэгвэл The Color Card харилцагчдадаа зориулан “Loyalty” оноо цуглуулах урамшуулалт хөтөлбөрийг зарлаж байна. Та Голомт банкны ПОС төхөөрөмж дээр The Color Card-аараа төлбөр тооцоо хийгээд гүйлгээний 1₮ тутамд 1 оноо цуглуулаарай. Ингэснээр та цуглуулсан оноогоо ашиглан дараах БЭЛГҮҮДЭЭС […]

ALIM2.jpeg

2022-08-22 13:41
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын тариаланч Ш.Нямсүрэн Цамбагарав уулын өвөр бэлд гурван сортын алим, слив, үхрийн нүд, үрэл, бөөрөлзгөнө зэрэг жимсийг амжилттай нутагшуулж чадлаа. Эрдэнэбүрэн сум нь далайн түвшингээс 4208 метр хүртэл өргөгдсөн өндөр уул, говь хээр хосолсон бүсэд байрладаг. Өвөлдөө хөрсөндөө -50, зундаа 38 хэмд хүрч хална. Цаг уурын ийм хатуу, ширүүн нөхцөлтэй ч олон […]