Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны улсын төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Ингээд түүнийг хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.

  • Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станцыг барьж эхлүүлнэ. Мөн Амгалан ДЦС, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг бүрэн ашиглалтад оруулна.
  • Эрдэнэс Монгол компанийн бүтэц, үйл ажиллагааг баялгийн сангийн олон улсын жишигт нийлүүлэн өөрчилснөөр нүүрс, зэс, өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалт идэвхжиж, уул уурхайн шинэ төслүүдэд гаднын хөрөнгө оруулалт татна.
  • Хавтгайрсан халамжийг хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог нэвтрүүлнэ.
  • 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Үүний хүрээнд Ерөнхий сайд Аялал жуулчлалын үндэсний хороог биечлэн удирдаж, олон улсын улсынхаа нэр хүндийг өсгөнө.
  • Орон нутгийн төрийн захиргааны алба хаагчдын цалинг 20-100 хувь хүртэлх хэмжээнд үр дүнд тулгуурлан нэмнэ.
  • Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу үйлдвэр агуулахаа шилжүүлсэн ААН-ийг татварын бодлогоор дэмжинэ.
  • Аймаг бүр төсвөө бие даан бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжинэ.
  • Зорилтот бүлгийн иргэдийн 90 гаруй хувийг вакцины бүрэн тунд цаг алдалгүй хамруулсан дэлхийн эхний улс орнуудын нэг болж чадсан.
  • 2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг юм.
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 -хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн