“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах бусдыг хохироосон гэгдсэн дуулиан дэгдэж, өөрийгөө хохирогч хэмээсэн хөтлөгч Э.Энхзориг /2022.04.22/ өдөр төв талбайд хэвлэлийн бага хурал хүртэл хийж байсан билээ. Тэрбээр тухайн үед хэлэхдээ:
“Хар Сарнай” хамтлагийн С.Амармандах гэж хүнд эд хөрөнгөө дээрэмдүүлээд 6 сар болж байна. 2019 онд манай найз н.Хосбаяр гэж залуу нэг Солонгос хүнтэй хамтрахаар тохиролцоод баруун 4 зам дахь “GEM PALACE”-ийн 17 давхарт буфет хоол гардаг цайны газар байгуулсан юм. Хэдэн сарын дараа дампуурсан. Тэгээд надад санал тавьж, би lounge болгож өөрчилье гэсэн нөхцөлтэйгээр хамтарч ажиллаж эхэлсэн. Ингэхдээ 5 жилийн гэрээ хийж, хэрэв гэрээ цуцлагдвал би тохижолтын эд зүйлсээ өөрөө авахаар тохирсон. Ингээд 2020 оны 9 сард Барилгачдын баяр болсон. “GEM PALACE”-ийн удирдлагууд нь манай lounge-д баяраа тэмдэглэсэн. Баяр дээр нь “Хар Сарнай”-гийн С.Амараа ирж, дуулсан. Буцахдаа надад “Үнэхээр гоё газар нээсэн байна. Дүү минь нэг уулзаатай шүү” гэсэн. Тэгээд 9-р сарын 12-нд нь надтай холбогдоод уулзсан.
Уулзангуутаа: “Ах нь энэ барилгын чинь B1 давхарт баар нээх гэж байгаа. Манай баар гал тогоогүй. Танайхы гашиглана. Хувьцаанаасаа надад шилжүүлээд, чи миний удирдлага доор ажилла. Чи хэрвээ таньдаг урлагийн дүү биш байсан бол би зодоод хөөгөөд гаргана. Хууль, шүүхийнхнээс авахуулаад хар ертөнцийнхөн хүртэл миний халаасанд байгаа шүү. Дүү минь чи бодолтой байгаарай” гэсэн тухай мэдээлж байсан юм.
Тэгвэл уг асуудал шүүх, хуулийн байгууллагаар шийдэгдэж, гүтгэгч Э.Энхзориг албан ёсоор С.Амармандахаас уучлал гуйсан байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Хар сарнай хамтлагийн дуучин С. АМАРМАНДАХ ахтай холбоотой залруулга мэдэгдэл. Эцсийн эцэст багын найз гэж итгэж явсан залуу маань хоёр талд буруу ойлголт өгөөд ганцаараа мөнгө завших бодолтой байсан нь ил болов” гэжээ.