Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо

2022-10-07 12:202min0
байр

Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үеэр гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлээрээ нийслэлийн боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд НЗДТГ-аас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олгож, Хотын дарга батламжийг гардууллаа.

Түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардсан гэр бүлийн төлөөлөл сэтгэгдлээ хуваалцав.

Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн математикийн багш Д.Лхагвасүрэн, тус сургуулийн сургалтын менежер М.Алтансувд нарын гэр бүл:

633f8ea58c81e851e4148b25 Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо

“Манай гэр бүл боловсролын салбарт 18 дахь жилдээ ажиллаж байна. Дөрвөн хүүхдийн аав, ээж болсон бид Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн нэгэн эд эс болсон. Үнэ цэнтэй, сайхан шагнал гардлаа. Хамт олондоо, төрүүлж өсгөсөн ээж аавдаа, түшиж тулж буй ханьдаа баярлалаа. Нийслэлийн зүгээс багш нарын нийгмийн асуудлыг анхаарч, энэ олон өрх гэрүүдэд аз жаргалыг бэлэглэж байгаад үнэхээр их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн газарзүйн багш Т.Норов, тус сургуулийн герман хэлний багш Н.Туяацэцэг нарын гэр бүл:

633f90078c81e851e4148b2d Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо

“Манай гэр бүл нийслэлийн 1 дүгээр сургуульд 10 жил ажиллаж байна.  Сэтгэгдэл маш өндөр байна. Боловсролын салбарт үр бүтээлтэй, тууштай ажилласны ач гавьяа гэж бодож байна. Шагнал авна гэж төсөөлөөгүй. Хамт олондоо маш их баярлалаа. Бүгдэд нь багш нарын мэнд хүргэе” гэлээ.

 

 

Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах батламж хүртсэн нийслэлийн боловсролын салбарын есөн гэр бүлээр:

  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн бага ангийн багш Ц.Чинбат, Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Ө.Оюунгэрэл нарын гэр бүл;
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш, арга зүйч Д.Алтанхуяг, Сонгинохайрхан дүүргийн 99 дүгээр цэцэрлэгийн туслах багш Ц.Цэвээнролом нарын гэр бүл;
  • Нийслэлийн Багануур дүүргийн ерөнхий боловсролын Боловсрол цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Б.Энхбат, Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ононтунгалаг нарын гэр бүл;
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багш Б.Сэлэнгэ, 53 дугаар сургуулийн бага ангийн багш Р.Гандиймаа нарын гэр бүл;
  • Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн математикийн багш Д.Лхагвасүрэн, тус сургуулийн сургалтын менежер М.Алтансувд нарын гэр бүл;
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн дизайн технологийн багш Ж.Отгонбаяр, тус сургуулийн бага ангийн багш Г.Эрдэнэчимэг нарын гэр бүл;
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн газарзүйн багш Т.Норов, тус сургуулийн герман хэлний багш Н.Туяацэцэг нарын гэр бүл;
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сургалтын менежер Э.Нармандах, Хан-Уул дүүргийн Язгуур ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Т.Ариунсанаа нарын гэр бүл;
  • Нийслэлийн Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Тунгалаг, 44 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Д.Батбаяр нарын гэр бүл шалгарч, түрээслээд өмчлөх орон сууцны батламжаа гардлаа.

633f90e88c81e851e4148b30 Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо

633f90fb8c81e851e4148b31 Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо

633f91028c81e851e4148b32 Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо

633f91308c81e851e4148b33 Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй