Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-12-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотод болж байна. Дэлхийн 80 гаруй орны 550 орчим тамирчин оролцож буй уг тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байна.

Өчигдөр эрэгтэйчүүдийн -73 кг жингийн финалд Ц.Цогтбаатар 2017 оны дэлхийн аварга, 31 настай, Японы Соичи Хашимототой барилдлаа. Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, 26 настай Ц.Цогтбаатар вазари үнэлгээгээр ялснаар дэлхийн аварга боллоо.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Э.Ариунболд хагас шигшээд 2022 оны Антальягийн их дуулгын хүрэл медальт Узбекистаны Дилшодбек Баратовыг торгуулиар ялж финалд шалгарсан. Улмаар финалд Токиогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Наохиса Такатотой барилдаж, Такато хоёр вазари үнэлгээгээр ялснаар Монголын тамирчин Э.Ариунболд мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн -57 кг жинд манай улсаас хоёр тамирчин зодоглосноос Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө 2022 оны Тбилисигийн их дуулгын аварга, 20 настай, Өмнөд Солонгосын Хух Мимитэй барилдаж, өрсөлдөгчөө торгуулиар ялж хүрэл медаль хүртлээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн