2023-06-06 12:49
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан үргэлжиллээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. […]










