Өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-нд болох зарим үйл явдлыг хүргэж байна.

-10:00 цагт “Эрэл Групп” ХХК-ийн хашаан дахь газар чөлөөлөлттэй холбоотой асуудлаар компанийн удирдлагуудтай холбогдох албаныхан дахин уулзалт хийнэ. Нэмэлт мэдээлэл: “Эрэл Групп” ХХК-ийн эзэмшил газарт өртсөн 0,9 га газар чөлөөлөгдөөгүйн улмаас авто замын барилга угсралтын ажил удаашраад байсан.
Эрэл компанийн эзэмшлийн газраар дайран өнгөрөх тус зам, гүүр баригдсанаар тухайн замаар хоногт 12 300 тээврийн хэрэгсэл зорчиж, Чингисийн өргөн чөлөөний авто замын хөдөлгөөний ачааллыг 21 хувиар бууруулах урьдчилсан тооцооллыг мэргэжлийнхэн гаргаад байгаа юм.
Холбоо барих: Түгжрэл бууруулах төслийн нэгжийн ОНХМ 88103377

-11:00 цагт Монцамэ агентлагийн байранд 2023 оны 6 дугаар сарын 26-29-ний хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” Улаанбаатар хотноо зохион байгуулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтарсан хэвлэлийн бага хурал зарлав.

-11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д цахим залилангийн гэмт хэргийн хохирогчид хэвлэлийн хурал хийнэ.

-15:00 цагт 2-р сургуулийн урлаг зааланд СБД-ийн 7,8 хорооны нутаг дэвсгэрт “Их багтаамжийн авто зогсоол” барихтай холбоотой асуудлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг болон албаныхан иргэдэд мэдээлэл өгч, албан ёсны танилцуулга хийнэ.Холбоо барих: 88103377

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн