Урин дулаан цагтай цуг ирдэг хамгийн том дайсан бол шумуул. Нойргүй хонож, загатнаж, арьс улайх нь наад захын асуудал. Тиймээс шумуул үргээх, хазуулахаас хамгаалах шилдэг аргуудыг хүргэж байна.
1. Лаванда, ганга, гоньд, гаа, эвкалипт, хуш зэрэг аль ч төрлийн үнэртэй эфирийн тос шумуулнаас хамгаалах шилдэг хэрэгсэл болдог. Эфирийн тосоо хөвөнд шингээж цонхны тавцан юмуу дэрний ойролцоо тавьж болно. Эсвэл эфирийн тосоо нүүрний тостой холиод биеийн ил гарах хэсэг, шумуул хамгийн их хаздаг хэсэгт түрхээрэй.
2. Элдэв төрлийн хольц, химийн найрлагатай цацлага ашиглахын оронд байгаль дээрх шумуул үргээгчдийг ашигла. Жимсний мод, шимтэглээ цэцэг, муурын гаа, розмарин, базилик зэрэг ургамлуудыг тарих нь шумуулыг холдуулах шилдэг арга юм.
3. Нимбэгийг голоор нь хэрчиж башир цэцгийг дотор нь шигтгэж өгөх хэрэгтэй. Үүнийг орныхоо дэргэд тавьсан байхад цонхоо нээлттэй ч унтаж болно.
4. Гарын доорх материал ашиглан шумуулны занга бэлдэж болно. Зурагт үзүүлсэн дарааллаар уусмалаа бэлдэх бөгөөд исгэгчээ хийсний дараа хутгах хэрэггүй гэдгийг санаарай. Учир нь энэ уусмао нүүрстөрөгчийн давхар исэл агуулдаг.
5. Шилмүүст боргоцой болон арцыг хамтад нь шатаахад шумуулыг холдуулдаг. Учир нь шумуул энэ төрлийн үнэрээс дайждаг.
6. Хэрэв та байгальд зугаалж байгаа бол зэрлэг интоор жимсээр биеэ хөнгөхөн үрээд үзээрэй.
7. Шумуулд хазуулсан, хавдсан бол сонгино, сармис хамгийн тохиромжтой. Сонгиныг хоёр хэсэг болгон зүсэж хазуулсан хэсэгтээ тавьж болно. Сармисыг бяцалж бага зэрэг устай холиод даавуунд хийж хазуулсан хэсэгтээ жин тавиарай.
8. Гурван цайны халбага хүнсний содыг нэг цайны халбага устай холиод хазуулсан хэсэгтээ тавьж хатаана.
9. Шумууланд хазуулсан хэсгээ нимбэгний шүүсээр шавшвал загатнах нь багасдаг.
10. Халбагыг халуун усанд дүрж хэсэг хугацаанд байлгасны дараа хазуулсан хэсэгтээ хэдэн минутын турш жин тавина.